• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагуудын дөрвөн төрөлт спортын наадам амжилттай боллоо

2023-11-10
Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагуудын дөрвөн төрөлт спортын наадам амжилттай боллоо

Хууль зүй, дотоодын хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Спортын наадам-2023”-ыг энэ жил цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас амжилттай зохион байгууллаа.

Алба хаагчдын эрүүл мэнд, дасгал хөдөлгөөн, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоо, харилцаа, нөхөрсөг байдлыг дэмжих зорилготой уг тэмцээнийг энэ жил шатар, ширээний теннис, волейбол, сагсан бөмбөгийн төрлөөр зохион байгуулсан бөгөөд тэмцээнд 13 байгууллагын 500 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, өнөөдөр /2023.11.10/ дүнгээ гаргав.

Тэмцээний шагнал гардуулах ёслолын ажиллагаа “Буянт-Ухаа спортын төв ордон”-д болж, Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо болон харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагууд оролцож, шагнал гардууллаа.

Тэмцээний нийлбэр дүнгээр “Тэргүүн байр”-т Дотоод хэргийн их сургууль, “Дэд байр”-т Хил хамгаалах ерөнхий газар, “Гутгаар байр”-т Цагдаагийн ерөнхий газар тус тус шалгарлаа. Цагдаагийн байгууллагаас “Сагсан бөмбөг”-ийн эрэгтэй баг, тамирчид “Нэгдүгээр байр”, эмэгтэй баг, тамирчид “Дөрөвдүгээр байр”, Волейболын эрэгтэй баг, тамирчид “Гуравдугаар байр”, эмэгтэй баг, тамирчид дөрөвдүгээр байрт тус тус шалгарсан юм.

Спортын наадамд амжилттай оролцсон нийт баг, тамирчдынхаа цаашдын ажил хөдөлмөр, спортод өндөр амжилт хүсье!

Эх сурвалж: https://police.gov.mn/