Мэдээллийн технологи, холбооны төв
Дараахь чиг үүргийг хэрэгжүүлж байна.
1. Цагдаагийн байгууллагын технологийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах, байгууллагын мэдээллийн систем, шуудан харилцаа, холбооны найдвартай, хэвийн ажиллагааг болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах;
2. Цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд харилцаа холбоо, тусгай шуудан, дэвшилтэд технологиор дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах;
3. ЦЕГ болон түүний харъяа албад, орон нутгийн цагдаагийн газар, хэлтэсүүдийн мэдээллийн нэгдсэн системийн хэвийн ажиллагааг хангах, холбоо, мэдээллийн техник хэрэгслийн засвар үйлчилгээ хариуцах;
4. Баяр наадам, нийтийг хамарсан арга хэмжээ явагдах үед нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, төрийн дээд хэмжээний зочин төлөөлөгч нийслэлээс гарч явах, байгалийн гамшиг, томоохон осол, гоц халдварт өвчний хорио цээрийн дэглэм сахиулахад хамгаалалтын холбоо зохион байгуулах;
5. Цагдаагийн байгууллагын нэгтсэн cүлжээнд холбогдсон 75 газар хэлтэстэй цахим шуудангаар мэдээ мэдээлэл солилцож бүртгэл хөтлөх;
6. Цагдаагийн байгууллагын тусгай болон цахим шуудан солилцох журмыг удирдлага болгон төв, орон нутгийн цагдаагийн алба, газар, хэлтэс, нэгжтэй цахим болон тусгай шуудан солилцох;
ЦЕГ -ын 2018 оны 08 дугаар сарын 21 -ний өдрийн “Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны бүтэц, зохион байгуулалт батлах тухай” А/209 дүгээр тушаалаар офицер 25, ахлагч 10, энгийн 1 нийт орон тоотой ажиллаж байна.