• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Онцгой нөхцөл байдлын шуурхай удирдлага, зохицуулалтын хэлтэс

Дараахь чиг үүргийг хэрэгжүүлж байна.

  • 1. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаа,Мөрдөн байцаах,Хэрэг бүртгэх,Тээврийн цагдаагийн алба, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, НЦГ-ын Удирдлага, зохион байгуулалтын хэлтэс, мөн газрын Хяналт шалгалт, үнэлгээ, ёс журмын хэлтсийн ёс журмын тасаг, аймаг дахь цагдаагийн газар, хэлтсээс хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгэх жижүүрийн бүрэлдэхүүн, хүн, хүч хэрэгслийн болон эрүү, хэв журмын хоногийн нөхцөл байдал, цаг уур, онцлох  үйлдлийн талаархи мэдээ, мэдээллийг тус тус авч улсын хэмжээнд нэгтгэн Цагдаагийн байгууллагын удирдлагад танилцуулж, өгсөн үүрэг, чиглэлийн хэрэгжилтийг хангуулах;
  • 2. МУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Зэвсэгт хүчний жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар, мөн газрын Төрийн тусгай хамгаалалтын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төв, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн яаралтай түргэн тусламж /103/-ийн төв зэрэг үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий болон бсуад холбогдох байгууллагуудтай мэдээлэл солилцож, хамтран ажиллах;
  • 3. МУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Төрийн тусгай хамгаалалтын газрыг холбогдох журмын хүрээнд мэдээллээр хангах;
  • 4. Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагаас улсын хэмжээнд олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохион байгуулсан төрийн өндөрлөг, гадаадын зочин төлөөлөгч, нийтийг хамарсан арга хэмжээний хамгааллалт,  шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, жагсаал, цуглаан,  хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа иргэдийн талаархи мэдээ, мэдээллийг Цагдаагийн байгууллагын удирдлагад танилцуулж, өгсөн үүрэг, чиглэлийн хэрэгжилтийг хангуулах;
  • 5. Төв, орон нутаг  болон тусгай салбарт үүрэг гүйцэтгэж байгаа  цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудаас улсын онц чухал  болон хамгаалалт зохион байгуулж байгаа объект, ажиллах хүн, хүч, объектэд нэвтэрсэн хөдөлгөөн, тэсэрч дэлбэрэх бодисын тээвэрлэлт, илрүүлсэн зөрчлийн мэдээг Цагдаагийн байгууллагын удирдлагад танилцуулах;     
  • 6. Нийслэл, аймагт гэмт хэрэг, зөрчил, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллуулж байгаа хэв журмын болон замын чиглэлээрх хяналтын пост, цэгээс хүн, хүч, хэрэгслийн болон ажлын мэдээг тодорхой цагт авч, нэгтгэн танилцуулах;
  • 7. Мэдээлэл шуурхай удирдлагын төв /102/-ийн  “Мэдээллийн менежер”-т ирүүлсэн нийслэл болон нутаг дэвсгэр хариуцсан  цагдаагийн газар, хэлтэст  хүнийг санаатай алах, золгүй байдлаар нас барсан, дээрэмдэх, хүн хулгайлах, барьцаалах, хар тамхи, мансууруулах  бодис болон галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, химийн хорт бодис, цацраг идэвхит бодистой холбоотой хэрэг, цагдаагийн байгууллага, алба хаагчидтай холбоотой дуудлага, онц ноцтой хэргийн дуудлага, мэдээллийг хүлээн авч, мэдээллийг нягтлан тодруулж, онцлог хэрэг, үйлдлийн талаархи мэдээллийг ЦЕГ-ын дарга, Тэргүүн дэд дарга, удирдлагуудад цаг алдалгүй сүлжээгээр болон утсаар мэдэгдэж, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаварыг хэрэгжүүлэх;
  • 8.   Онцгой нөхцөл байдлын шуурхай удирдлага, зохицуулалтын хэлтэс онцгой нөхцөл байдал үүссэн тухай мэдээллийг холбогдох байгууллагуудаас хүлээн авч, ЦЕГ-ын даргад мэдэгдэж, шуурхай удирдлагын штабын бүрэлдэхүүнийг цуглуулах, холболтыг зохион байгуулах, улсын хэмжээнд хоногт бүртгэгдсэн гэмт хэрэг, хэв журмын нөхцөл байдал, жагсаал цуглаан, улсын онц чухал объектын хамгаалалтын мэдээг нэгтгэж  удирдлагуудыг мэдээллээр хангах, төрийн дээд шатны байгууллагуудад хүргүүлэх ажлыг зохион байгуулах;
  • ЦЕГ -ын 2018 оны 08 дугаар сарын 21 -ний өдрийн “Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны бүтэц, зохион байгуулалт батлах тухай”  А/209 дүгээр тушаалаар офицер 6, ахлагч 4 нийт 10 орон тоотой ажиллаж байна.