• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Ял шийтгэлийн тодорхойлолт авах

ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ
БАЙСАН ЭСЭХ ТАЛААРХ ЛАВЛАГАА ОЛГОЛТ

Цагдаагийн байгууллага нь “Цагдаагийн албаны тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.1.10 дахь заалт болон бусад хууль, журмын хүрээнд иргэн, хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг судлан үзэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан болон иргэний хүсэлтээр лавлагаа олгохоор заасан.

Үүний дагуу иргэн, хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх мэдээллийг гурван чиглэлээр шалгаж лавлагааг олгож байна. Үүнд:

  1. Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн иргэн, хуулийн этгээдийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-ыг шалгах.
    /Уг лавлагааг харьяа төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсээр шалгуулна/
  2. Хүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг судлан үзэх эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн эрх зүйн үндэслэл бүхий албан хүсэлтийн дагуу албан бичгээр хариу өгөх. /ХЗДХС-ын 2023 оны А/410-р тушаалын 2-р хавсралтаар эрх бүхий байгууллага, албан тушаалтныг баталсан ба уг лавлагааг харьяа төв орон нутгийн цагдаагийн газар, хэлтсээр шалгуулж авна/.
  3. Хүн, хуулийн этгээдийн хүсэлтээр эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэх тухай лавлагаа /Цагдаагийн тодорхойлолт/-г Цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгж /Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо “Цагдаа хотхон” Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хажууд цагдаагийн төв архивын байр/ болон Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, e-mongolia.mn веб портал болон гар утасны апп-аар хандан “Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа тодорхойлолтын нэгдсэн маягт”-аар авах боломжтой.

Иргэн нь“Тодорхойлолт”- авахдаа:

Цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжээс авах бол Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримтаа авчрахаас гадна архиваас үзүүлэх төлбөрт үйлчилгээний хураамж болох 1000 төгрөгийг төрийн сан дахь 100900012027 тоот дансанд тушаасан баримт буюу эсхүл банкны цахим картаа авчирч үйлчлүүлнэ. 
Хэрэв тодорхойлолт авах тухайн хүн цахимаар авах боломжгүй, өөрийн биеэр ирж тодорхойлолт авч чадахгүй тохиолдолд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-д заасан “Мэдээллийн эзний зөвшөөрлийн хуудас” /ХЗДХС-ын 2023 оны А/410-р тушаалын 5-р хавсралт/-аар авч болно.

Иргэн, хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэх лавлагааг авах эрх бүхий байгууллагын  жагсаалт: 


1. Шүүхийн байгууллага;

2. Прокурорын байгууллага;

3. Авлигатай тэмцэх газар;
4. Тагнуулын байгууллага;

5. Цагдаагийн байгууллага;
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага.

Эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь албан бичгээр лавлагаа авахдаа:

-Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаар  лавлагаа авах эрх зүйн үндэслэл, түүний ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, регистрийн дугаарыг бүрэн гүйцэд бичих.
-Хуулийн этгээдэд лавлагаа авч байгаа бол тухайн байгууллагын нэр, регистрийн дугаар, лавлагаа авах болсон шалтгааныг дурдаж, Улсын бүртгэлийн гэрчилгээний хувийг хавсаргаж ирүүлнэ.

Цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжтэй холбогдох утас:

70191060, 75050102-1884, 75050102-1880