Захиргааны удирдлагын хэлтэс
Дараахь чиг үүргийг хэрэгжүүлж байна.
1. Цагдаагийн байгууллагын зорилго, зорилт, хөгжлийн хөтөлбөрт албаны ойрын болон хэтийн зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөг нийцүүлэн боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
2. Албаны хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тэднийг сургах, дадлагажуулах, мэргэшүүлэх, бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэл олгох ажлыг зохион байгуулах;
3. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, үйлчилгээний стандарт, холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдүүлж хэвшүүлэх, алба хаагчдын ажлын үр дүн, мэргэшил, ур чадварын түвшин, сахилга, ёс зүйд тавигдах шаардлага, хариуцлагыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавих;
4. Алба хаагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, тэдний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх;
5. Удирдах дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үүрэг, ажлын чиглэлийн хэрэгжилтийг хангаж, биелэлт, үр дүнг тооцох, албаны эд хөрөнгө, зэвсэг, тусгай хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, бэлэн байдлыг хариуцах;
ЦЕГ -ын 2018 оны 08 дугаар сарын 21 -ний өдрийн “Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны бүтэц, зохион байгуулалт батлах тухай” А/209 дүгээр тушаалаар офицер 6, ахлагч 1, энгийн 5 нийт 12 орон тоотой ажиллаж байна.