Дүн шинжилгээ, судалгааны хэлтэс
Дараахь чиг үүргийг хэрэгжүүлж байна.
1. Цагдаагийн байгууллагаас хууль сахиулах үйл ажиллагаатай холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ, судалгаа хийх, төрийн дээд байгууллага, албан тушаалтныг мэдээ, мэдээллээр хангах, холбогдох санал, дүгнэлт, зөвлөмж, шийдвэрийн төсөл боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах;
2. Гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг боловсруулан эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн судалгаа, дүн шинжилгээ хийх, эрдэм шинжилгээ, онол, практикийн бага хурал зохион байгуулах, зөвлөмж, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг тооцох;
3. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохион байгуулсан ЦЕГ-ын тэргүүн дэд даргын харьяа нэгжийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, үр дүнг танилцуулах;
4. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн цагдаагийн хүч хэрэгслийн байршил, чадавхийг харьцуулан судалгаа, дүн шинжилгээ хийх, эрсдлийг тодорхойлох;
5. Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын криминологи судалгааны багийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, дэмжлэг үзүүлэх, хяналт тавьж үр дүнг тооцох;