• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

2019 оны аварга шалгаруулах “дартс”-ын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

2019-09-09
2019 оны аварга шалгаруулах “дартс”-ын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

МЭДЭЭЛЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБАНЫ

2019 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ДАРТС”-ЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 

Мэдээлэл, дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны харъяа Төв, Хэлтсүүд болон дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн алба хаагч нарын дунд 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр “Дартс”-ын аварга шалгаруулах тэмцээнийг “Дартс Мастерс” клубт зохион явууллаа.

Тэмцээнд 15 багийн эрэгтэй 15, эмэгтэй 14 тамирчид оролцож эрэгтэй тамирчидаас

 1 дүгээр байранд: Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Борхүү,

2 дугаар байранд: Статистик мэдээллийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар

3 дугаар байранд: Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн системийн инженер цагдаагийн дэслэгч С.Төгөлдөр,

Эмэгтэй тамирчидаас

1 дүгээр байранд: Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мэдээлэл судалгааны байцаагч, цагдаагийн ахмад Т.Зулзаяа,

2 дугаар байранд: Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлах ахлагч С.Дэлгэрсайхан,

3 дугаар байранд: Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлагч С.Эрдэнэцэцэг нар шалгарсан байна.

 

 

Баг тамирчдад спортын амжилт хүсъе