Мэдээлэл, шуурхай удирдлагын төв
Статистик мэдээллийн хэлтэс
Дүн шинжилгээ, судалгааны хэлтэс
Мэдээллийн технологи, холбооны төв
Захиргааны удирдлагын хэлтэс
Статистик мэдээллийн хэлтэс
Дараахь чиг үүргийг хэрэгжүүлж байна.
1. Цагдаагийн байгууллагад ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийн сан бүрдүүлэх, сангийн бүрдүүлэлтэд хяналт тавих, статистикийн мэдээ, тайлан боловсруулах, хэрэглэгчдэд түгээх;
2. Эрх бүхий байгууллага, албан тушаалтныг гомдол, мэдээлэл, гэмт хэрэг, зөрчлийн талаарх судалгаа, мэдээллээр хангах, лавлагаа олгох;
3. Эрүүгийн хариуцлага хүлээсэн иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн сан бүрдүүлэх, сангийн бүрдүүлэлтэд хяналт тавих, энэ талаар лавлагаа олгох;
4. Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын мэдээлэл, судалгаа, тоо бүртгэлийн ажил хариуцсан алба хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд хяналт тавих, үр дүнг үнэлэх, дүгнэх;