• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨВ БАЙРНЫ АЛБА ХААГЧДЫН ДУНД "ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ АВАРГА" ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

2019-03-27
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨВ БАЙРНЫ АЛБА ХААГЧДЫН ДУНД

“2019 онд зохион байгуулах сургалт, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”-ний дагуу алба хаагчдын дунд биеийн тамир, спортыг сурталчилах, хамт олонч уур амьсгалыг дэмжих зорилгоор Цагдаагийн Ерөнхий Газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс Цагдаагийн Ерөнхий Газрын төв байрны алба хаагчдын дунд өнөөдөр /2019.03.22/ “Ширээний теннисний аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

Тус тэмцээнд 19 алба, нэгжийн эрэгтэй 20, эмэгтэй 16, нийт 36 тамирчид өрсөлдөж эрэгтэй тамирчидаас нэгдүгээр байранд Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Мөнхбаяр, хоёрдугаар байранд Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа А.Отгонсүх, гуравдугаар байранд Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа С.Мөнхтамга, эмэгтэй тамирчидаас нэгдүгээр байранд Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны даргын туслах, цагдаагийн ахлагч Ц.Ариунболор, хоёрдугаар байранд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Ш.Тунгалаг, гуравдугаар байранд Захиргааны удирдлагын хэлтсийн нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч А.Оюунбилэг нар тус тус шалгарсан байна.