• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Даргын мэндчилгээ

    Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны цахим хуудсаар зочилсон эрхэм Танд талархал илэрхийлж, энэ өдрийн амгаланг эрж, мэндчилье.
    Манай алба нь гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, дамжуулах, хуваарилах, зарлан мэдээлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, статистик мэдээ боловсруулах, хэрэглэгчдэд түгээх, иргэн, хуулийн этгээдэд лавлагаа олгох, нөхцөл байдлын мэдээлэл бэлтгэх, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, санал, дүгнэлт, зөвлөмж, шийдвэрийн төсөл боловсруулах, эрх бүхий байгууллага албан тушаалтныг мэдээллээр хангах, албад, нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг Шуурхай удирдлага зохицуулалтаар хангах, шаардлагатай үед тусгайлсан чиг үүргийн байгууллагуудтай харилцан мэдээ, мэдээлэл солилцох, хамтран ажиллах,  шуудан, харилцаа холбооны найдвартай, хэвийн ажиллагааг хангах, техник, технологийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх зэрэг үндсэн чиг үүрэгтэй.

    Байгууллагынхаа үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, цагдаагийн байгууллагаас иргэнд үзүүлэх цахим үйлчилгээ, шаардлагатай зарим төрлийн судалгаа, тоо баримт, статистикийн мэдээ, мэдээллийг авах боломжийг бүрдүүлэхээр энэхүү цахим хуудсыг ажиллуулж байна.

     Та бүхэн бидний үйл ажиллагаа, хариуцах чиг үүргийн хүрээнд санал, зөвлөгөө өгч, мэдлэг, мэдээллээ хуваалцаж, хамтдаа хөгжихийг хүсье.

    Та бүхэнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье!

 

МЭДЭЭЛЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН

АЛБАНЫ ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА  П.БАТБААТАР