• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨВ БАЙРНЫ АЛБА ХААГЧДЫН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА

2019-02-28
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨВ БАЙРНЫ АЛБА ХААГЧДЫН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА

Цагдаагийн ерөнхий газрын төв байрны алба хаагчдын дунд 2019 онд зохион байгуулах Сургалт, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг хэрэгжүүлэх нэгж, хамт олны дунд эерэг орчинг бүрдүүлэх, алба хаагчдын сэтгэлгээ хандлагыг өөрчлөх, идэвхжүүлэх, ажлын үр дүн, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор таван төрлийн уралдаан тэмцээнийг зохион байгуулна.

Энэ төлөвлөгөөний дагуу "Сагсан бөмбөг"-ийн аварга шалгаруулах тэмцээнийг эхлүүллээ. Тэмцээнд эрэгтэй эмэгтэй 15 багийн  110 тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорьсон юм.
Эрэгтэй баг тамирчдаас тэргүүн байрт Мэдээлэл технологийн холбооны төв, дэд байрт Санхүү, аж ахуйн алба, гутгаар байрт Төрийн нууцын хэлтэс тус тус шалгарлаа. Эмэгтэй баг тамирчидаас тэргүүн байрт Захиргаа удирдлагын газар, дэд байрт Соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтэс шалгарсан байна.  Тэмцээний шилдэг тоглогчидоор цагдаагийн дэд ахлагч Ц.Алтаншагай, цагдаагийн ахмад С.Мөнхжин нар тодорлоо.

Тэмцээнд амжилттай оролцсон алба хаагч нартаа спортын өндөр амжилт хүсэж байна