• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Цэргийн албыг биеэр хаасан болон Эрх зүйч мэргэжилтэй иргэдийг “Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна

2023-05-08
Цэргийн албыг биеэр хаасан болон Эрх зүйч мэргэжилтэй иргэдийг “Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна

 

Мэдээллийн технологи, програм хангамж, сүлжээний дэд бүтцийн бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, 35 хүртэлх насны иргэдийг

  • “Өгөгдлийн сан хариуцсан инженер”
  • “Систем хариуцсан инженер”,
  • “Сүлжээ хариуцсан инженер”,
  • “Телефон холбоо хариуцсан инженер”,
  • “Радио холбоо хариуцсан инженер”-ийн “офицер” албан тушаалд;

Бүрэн дунд боловсролтой, хугацаат цэргийн албыг биеэр хаасан, жолооны ВС ангилалтай, 30 хүртэлх насны иргэдийг “Хөдөлгөөнт холбооны техникч”-ийн “ахлагч” албан тушаалд тус тус шалгаруулж, ажлын байраар хангах ажлыг зохион байгуулах гэж байна.

Ажиллах сонирхолтой иргэд 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор Цагдаагийн ерөнхий газрын III байрны 208 тоот өрөөнд бичиг баримттай ирж бүртгэл, судалгаанд хамрагдахыг урьж байна. Холбогдох утас: 70191406, 91178700

Та дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

 

МЭДЭЭЛЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБА