ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АХМАДЫН ХОРООНЫ “ШИРЭЭНИЙ ТЕННИС”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Цагдаа, дотоодын цэргийн ахмадын хорооноос ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр /2023.03.21/ ОЧ клубт зохион байгуулж байна.
Тэмцээн эрэгтэй, эмэгтэй, холимог хосын гэсэн 3 төрлөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд цагдаа, дотоодын цэргийн ахмадын хорооны 21 байгууллагын 50 ахмад ажилтнууд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Энэхүү тэмцээнд Ховд, Увс, Өвөрхангай, Төв аймгуудаас ахмад ажилтнууд ирж оролцож байгаагаараа онцлог юм.
---ooOoo---