ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАДАГ АЛБА ХААГЧДАД “ТАЛАРХАЛ” ИЛЭРХИЙЛЭВ
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд тус албаны алба хаагчид нэгдэж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Арцатын аманд байрлах “Цагдаа төгөл” болон “Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн”-д энэ оны хавраас эхлэн мод тарьсан билээ.
“Мод тарих нь энэ насны буян бөгөөд эх дэлхийдээ хайрладаг иргэн бүрийн ухамсарт үйл хэрэг” гэдгийг Монголын Бурхан шашинтны төв “Гандантэгчэнлин хийд”-ийн тэргүүн, их хамба лам Д.Чойжамцаас онцлон Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны нийт алба хаагчдад талархаж байгаагаа илэрхийлэн “өргөмжлөл” гардуулан өгөв.
---ooOoo---