• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ҮЕД ХУУЛЬ САХИУЛАХАД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ НЬ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2022-09-14
“ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ҮЕД ХУУЛЬ САХИУЛАХАД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ НЬ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагууд хамтран нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэл хариуцсан удирдах албан тушаалтан, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор удирдах албан тушаалтнуудад “Жагсаал цуглааны үед хууль сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалтыг 2022 оны 09 дүгээр сарын 14-өөс 16-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтын нээлтийн ажиллагаанд НХЖХОНАБХА-ны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболд болон холбогдох бусад удирдах ажилтнууд оролцлоо.

Сургалтад Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, харъяа газар, хэлтэс болон дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтэс, Дотоод хэргийн их сургууль, Хүний эрхийн үндэсний комиссын нийт 22 удирдах албан тушаалтан, алба хаагчид хамрагдаж байна.

Тус сургалтыг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын хүний эрхийн шинжээч, ноён Павел Хацук, Олон улсын цагдаагийн зөвлөх, ноён Гери Вайт нар явуулж байгаа юм.

 

Эх сурвалж: https://police.gov.mn/