Төв, орон нутгийн мэдээлэл судалгаа хариуцсан алба хаагчдын сургалт зохион байгуулагдлаа.
Тус алба нь Цагдаа, дотоодын цэргийн сургалт, дадлагын нэгдсэн төвтэй хамтран энэ сарын 12-ноос 14-ний өдрүүдэд "Мэдээлэл судалгааны ажилтны мэдлэг, ур чадварыг ахиулах нь" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалт нь цагдаагийн байгууллагын гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийн сангийн бүрдүүлэлт, баяжилтийг сайжруулах, мэдээлэл судалгаа хариуцсан алба хаагчдын санд ажиллах чадавхыг нэмэгдүүлэх, гэмт хэргийн тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх арга зүйг эзэмшүүлэх зорилготой зохион байгуулагдсан бөгөөд сургалтаар нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, зөрчлийн тоо бүртгэгч нарын 30 гаруй албан хаагч хамрагдсан байна.