• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

АЛБА ХААГЧДЫН МЭДЛЭГ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ, ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2020-05-18
АЛБА ХААГЧДЫН МЭДЛЭГ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ, ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас “Цагдаагийн байгууллагын мэдээлэл судалгаа хариуцсан алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах” сэдэвт цахим сургалтыг 2020 оны 05 дугаар сарын 18,19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэхүү сургалт нь Цагдаагийн байгууллагын мэдээлэл судалгаа хариуцсан алба хаагчдад гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийн сангийн бүрдүүлэлт, ашиглалт, статистик мэдээнд дүн шинжилгээ хийх, мэдээллийн санд ажиллах чадварыг дээшлүүлэх зорилготой юм.

Сургалтын нээлт өнөөдөр /2020.05.18/ болж, нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, мөн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Пандиймаа, Статистик, мэдээллийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар нар оролцлоо.

Тус цахим сургалтад алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын мэдээлэл судалгаа хариуцсан нийт 107 алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд сургалтаар “Гэмт хэргийн тоон мэдээнд статистик шинжилгээ хийх арга зүй”, “График дүрслэлд үр дүнтэй ажиллах арга зүй”, “Статистик мэдээллийг судалгаа шинжилгээнд ажиглах нь”, “Системийн динамикийн загварын ойлголт, ач холбогдол” зэрэг сэдвээр Үндэсний статистикийн хороо болон Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг бизнесийн сургуулийн багш нар хичээл заах юм.