• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“ЦАГДАА” МАРШИЙН ХӨГЖИМ БҮТЭЭХ УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-03-22
“ЦАГДАА” МАРШИЙН ХӨГЖИМ БҮТЭЭХ УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан цагдаагийн байгууллагаас олон ажил, арга хэмжээ зохион байгуулж байна. Тухайлбал,

“Сүлд” чуулгаас санаачлан “Цагдаа” маршийн хөгжим бүтээх уралдааныг зохион байгууллаа. Энэхүү тэмцээний тэргүүн байрт Цэргийн дуурь бүжгийн эрдмийн чуулгын Ерөнхий хормейстр, МУСТА О.Эрдэнэцогийн “Цагаан шонхорын тэмүүлэл” марш, дэд байрт Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн удирдаач, МУСТА Д.Отгонтогтоолын “Цагдаагийн тангараг” марш, гутгаар байрт ахмад уран бүтээлч, МУУГЗ Т.Эрдэнэ-Очирын “Түмний хүү” марш тус тус шалгарчээ.

Та уран бүтээлийг энд дарж үзнэ үү.  

Эх сурвалж:  https://police.gov.mn/