“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас халдвар хамгааллын иж бүрдэл гардуулан өглөө
Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагаас Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдад хувийн халдвар хамгааллын иж бүрдэл, ариутгалын төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр /2020.04.14/ Цагдаагийн ерөнхий газарт зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын Үйл ажиллагааны захирал Г.Энхзул нар оролцлов.
Цар тахлын үеэр тэргүүн эгнээнд ажиллаж байгаа алба хаагчдад амжилт хүсэн нийт 67 сая гаруй төгрөгийн халдвар хамгааллын иж бүрдэл, ариутгалын төхөөрөмж гардуулан өгсөн юм.