Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2019 оны аварга шалгаруулах “САМБО” бөхийн тэмцээнд амжилттай оролцов.
Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ойг тохиолдуулан “Монголын Самбо бөхийн холбоо”, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хороотой хамтран 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Спортын төв ордонд зохион байгуулагдсан "Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2019 оны “Самбо” бөхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 36 баг, 176 тамирчид хурд, хүч авхаалж самбаагаа сорьж оролцлоо. Тус тэмцээнд Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны баг тамирчид амжилттай оролцож "эмэгтэй 68 килограммын жин"-д тус албаны Мэдээллийн технологи, холбооны төвийн алба хаагч, цагдаагийн дэд ахлагч Г.Чимэдноров 3 дугаар байр эзлэн "Хүрэл медаль"-иар шагнагдлаа.
Тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчиддаа баяр хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөе.