• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын аварга шалгаруулах “Уулын унадаг дугуйн“ тэмцээн болж өндөрлөлөө.

2019-06-07
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын аварга шалгаруулах “Уулын унадаг дугуйн“ тэмцээн болж өндөрлөлөө.

Мөрдөн байцаах албаны нэрэмжит Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын 2019 оны аварга шалгаруулах "Уулын унадаг дугуй"-н тэмцээн өнөөдөр 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн Өлзийт тосгонд амжилттай болж өндөрлөлөө. Цагдаагийн алба хаагч, ажилтан нарын эрүүл зөв аж төрөх ёс, зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйг бэлтгэх, хамт олны дунд эерэг орчинг бүрдүүлэх, алба хаагчдыг идэвхжүүлэх, ажлын үр дүн, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор таван насны ангилалаар тэмцээнийг зохион байгуулав. Уг тэмцээнд Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны баг тамирчид амжилттай оролцлоо. 

      "Уулын унадаг дугуй"-н тэмцээн найм дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд анх 2012 онд 60 гаруй тамирчин орж байсан бол өнөөдөр эрэгтэй, эмэгтэй таван насны ангилалд 300 орчим тамирчин оролцжээ. "Уулын унадаг дугуй"-н тэмцээнийг зохиож эхэлснээс хойш уулын унадаг дугуйн спортыг сонирхох алба хаагчдын тоо нэмэгдсэн байна.

Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчид болон тэмцээнийг зохион байгуулсан Мөрдөн байцаах албаны хамт олондоо талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.