• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

"ХАРИУЦЛАГАТАЙ АЛБА ХААГЧ "АЯНЫ ХҮРЭЭНД "ЮНИТЕЛ" ХХК ХАМТРАН АЖИЛЛАНА

2020-08-28

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын хандлага, сэтгэлгээнд эерэг байдлыг төлөвшүүлж, нөлөөлөх замаар  гэмт хэрэг, зөрчил, сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "Өнгө нэмцгээе-2020" нөлөөллийн аяныг зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд "Хариуцлагатай алба хаагч" аяныг хамтран хэрэгжүүлэх, дэмжих чиглэлээр Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ,  шуурхай удирдлагын алба, "Юнител" ХХК "Санамж бичиг"-г байгуулах үйл ажиллагааг өнөөдөр /2020-08-27/ Цагдаагийн ерөнхий газарт  зохион байгууллаа. 

“Юнител” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд арга хэмжээг зохион байгуулж буй Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албатай хамтран ажиллаж, техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дэмжлэг, туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэний дагуу хоёр тал хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна.

Мөн цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын ажлын хариуцлага, сахилга, ёс зүйг дээшлүүлж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ажил хэрэгч, бүтээлч хандлага, хүнлэг харилцааг төлөвшүүлэхэд чиглэсэн аливаа арга хэмжээг дэмжин оролцоно.