• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“ХАРИУЦЛАГАТАЙ АЛБА ХААГЧ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХААЛТЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

2020-11-02
“ХАРИУЦЛАГАТАЙ АЛБА ХААГЧ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХААЛТЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Цагдаа, дотоодын алба хаагчдын хандлага, сэтгэлгээнд эерэг байдлыг төлөвшүүлж, сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулагдаж буй “Өнгө нэмцгээе-2020” нөлөөллийн аяны хүрээнд ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас хэрэгжүүлсэн “Хариуцлагатай алба хаагч” арга хэмжээ хоёр сарын хугацаанд амжилттай зохион байгуулагдаж хаалтын үйл ажиллагаа 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болов. 

Хөтөлбөрийн дагуу "Хариуцлагатай алба хаагч" арга хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн талаар Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Пандиймаа мэдээлэл хийж,  "Хариуцлагаа дээшлүүлж, хамтдаа хөгжье!" богино хэмжээний киног алба хаагчдад үзүүлэв.

Энэхүү арга хэмжээнд дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан "Юнител" ХХК-ний хамт олонд тус албанаас "Дурсамж" хадгалуулан, дурсгалын зүйл гардуулав.