• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Цагдаагийн байгууллагын анхан шатны нэгжүүдэд орчин үеийн техник, тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

2024-06-06
Цагдаагийн байгууллагын анхан шатны нэгжүүдэд орчин үеийн техник, тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2024.06.06/ цагдаагийн байгууллагын алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай орчин үеийн өндөр хүчин чадалтай, харилцаа холбоо, мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч анхан шатны нэгжүүдэд иж бүрэн шинэчлэл хийлээ. 

Тэрээр алба хаагчдад 800 гаруй суурин компьютер, хэвлэгч төхөөрөмж, 200 ширхэг согтуурлын хэмжээ шалгагч, 100 ширхэг таблет,  680 ширхэг гар утас, 200 ширхэг дата сим  тус тус хүлээлгэн өгсөн юм.

Ийнхүү тоног төхөөрөмжийн дээжээс анхан шатны нэгж дээр үүрэг гүйцэтгэдэг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хэсгийн байцаагч, хорооны цагдаа, замын цагдаагийн зохицуулагч нарт хэрэгцээт тоног төхөөрөмжийг гардуулан өгөв.

Ингэснээр цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын ажлын бүтээмж сайжирч, ажлын хариуцлага дээшлэх, хүний эрх зөрчих, мэргэжлийн алдаа дутагдал гаргах зөрчлүүд багасна гэдэгт итгэж байгаагаа Б.Энхбаяр сайд хэллээ.

Цаашдаа Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас цагдаа, дотоодын цэргийн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, техник хэрэгслийн хангалтыг сайжруулах, алба хаагчдын ажиллаж амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, цагдаагийн ажил, үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх чиглэлээр дэс дараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж: https://police.gov.mn/