Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, доор дурдсан шаардлага, шалгуурыг хангасан иргэдээс шалгаруулан авч, “Цагдаа”, “Цагдаа жолооч”, “Харуулчин” мэргэжил олгох сургалтад суралцуулах ажлыг зохион байгуулна.
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад шалгалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл сул орон тоо зарласан байгууллага дээр хүлээн авна.
Та дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: https://police.gov.mn/