• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ОРОН ЗАЙН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ “ARCGIS” ПРОГРАММ ХАНГАМЖИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2023-10-30
ОРОН ЗАЙН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ “ARCGIS” ПРОГРАММ ХАНГАМЖИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Тус албанаас ХААИС-ийн Агроэкологийн сургуультай хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулж, “Орон зайн дүн шинжилгээний “ArcGIS” программ хангамжийг судалгаа, дүн шинжилгээний ажилд ашиглах нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж эхэллээ.

Сургалтыг энэ оны 10 дугаар сарын 30-аас мөн оны 11 дүгээр сарын 14-ний өдрүүдэд зохион байгуулах бөгөөд алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн 55 байгууллагын алба хаагчдыг хамруулж байна.

Алба хаагчид тус сургалтад хамрагдсанаар тухайн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн тодорхой төрлийн гэмт хэргийн статистик тоон мэдээлэлд үндэслэн хяналтын самбар (dashboard), орон зайн зураглалыг үүсгэж, судалгаа, дүн шинжилгээний ажилд ашиглах чадваруудыг эзэмшихийн зэрэгцээ гэмт хэрэг, зөрчил үйлдсэн байршил, цаг хугацааны давтамж, бусад нөхцөл байдлыг бодитоор тодорхойлж, хүн, хүч хэрэгслийг оновчтой зохион байгуулах ач холбогдолтой юм.

 

---ooOoo---