• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“МОНГОЛ УЛСАД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ-2019” ТОВХИМОЛ ОЛНЫ ХҮРТЭЭЛ БОЛЖЭЭ

2020-03-17
“МОНГОЛ УЛСАД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ-2019” ТОВХИМОЛ ОЛНЫ ХҮРТЭЭЛ БОЛЖЭЭ

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын статистик үзүүлэлтүүдийг нэгтгэн “Монгол Улсад бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал” товхимлыг жил бүр эрхлэн гаргадаг.

Энэ удаад гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг нийслэл, орон нутаг, тодорхой төрлийн гэмт хэрэг, зарим төрлийн гэмт хэргийн онцлог шалтгаан нөхцөл, гэмт хэрэгт холбогдсон хүний онцлог, гэмт хэргийн түвшин, дүгнэлт зэргийг харуулахыг зорин “Монгол Улсад бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал-2019” товхимлыг бэлтгэж, хэвлүүлэн олны хүртээл болгож байна.

 

СТАТИСТИК, МЭДЭЭЛЛИЙН ХЭЛТЭС