• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

2023-07-07
АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан тус албаны алба хаагчдад шагнал гардуулж, цол олгох ёслолын арга хэмжээ өнөөдөр (2023.07.07) Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Хурлын танхимд зохион байгуулагдаж, Төрийн дээд одон медаль, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газрын шагналаар нийт 57 алба хаагч шагнагдлаа.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар:

  • Хугацааны “хурандаа” цолоор 1 алба хаагч,
  • Хугацааны “цагдаагийн дэд хурандаа” цолоор 2 алба хаагч,
  • Хугацааны “цагдаагийн хошууч” цолоор 4 алба хаагч,
  • Хугацааны “цагдаагийн ахмад” цолоор 6 алба хаагч,
  • Хугацааны “цагдаагийн ахлах дэслэгч” цолоор 4 алба хаагч,
  • Офицерын бүрэлдэхүүнд оруулж, “цагдаагийн дэслэгч” цолоор 7 алба хаагч шагнагдсаныг гардуулав.

Цол, шагнал гардан авсан алба хаагчиддаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

_ oo0oo _