• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Шагнал, цолоор шагнагдсан нийт алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүсье

2022-07-21
Шагнал, цолоор шагнагдсан нийт алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүсье

Тулгар төрийн 2231, Их Монгол Улсын 816, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 101, Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 101, Дотоодын цэргийн түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022.06.20-ны өдрийн А/164 дүгээр тушаалаар  Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал обьектыг хамгаалах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдад Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн ерөнхий газрын шагналаар шагнах, цол гардуулах арга хэмжээг зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022.06.24-ний өдрийн 115 дугаар зарлигаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн “Хүндэт медаль”-аар 30 алба хаагч, 28 ахмад ажилтан

Хууль зүй, дотоод хэргийн яамны “Цагдаагийн алдар” хүндэт тэмдгээр 4 алба хаагч

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022.07.05-ны өдрийн Б/954 дүгээр тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын шагнал “Хүндэт жуух”-аар 6 алба хаагч,

“Албаны төлөө I зэргийн медалиар 10, “Албаны төлөө II зэргийн медалиар 9, “Албаны төлөө III зэргийн медалиар 19 алба хаагч тус тус шагнагдлаа.

ЦЕГ-ын даргын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/956 дугаар тушаалаар:

Хугацааны “цагдаагийн дэд хурандаа” цолоор 1 алба хаагч,

Хугацааны “цагдаагийн хошууч” цолоор 7 алба хаагч,

Хугацааны “цагдаагийн ахмад” цолоор 4 алба хаагч,

Хугацааны “цагдаагийн ахлах дэслэгч” цолоор 9 алба хаагч,

Офицерын бүрэлдэхүүнд оруулж, “цагдаагийн дэслэгч” цолоор 9 алба хаагч,

Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны даргын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар:

Хугацааны “цагдаагийн ахлах ахлагч” цолоор 2 алба хаагч,

Хугацааны “цагдаагийн ахлагч” цолоор 4 алба хаагчийг шагнасныг гардуулав.