• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

"ХҮНИЙ ЭРХИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ" СУРГАЛТАД ХАМРАГДСАН АЛБА ХААГЧ НАРТ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА

2020-09-30

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдад зориулсан "Хүний эрхийн сургагч багш бэлтгэх" сургалт Мөрдөн байцаах албаны хурлын танхимд гурван өдөр үргэлжилж, суралцсан алба хаагч нарт гэрчилгээ гардуулах үйл ажиллагаа өнөөдөр /2020.09.30/  болов. Алба хаагч нарт гэрчилгээ гардуулах үйл ажиллагаанд Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Б. Батсуурь, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн нар оролцлоо.

Энэхүү сургалтад хамрагдсанаар Цагдаагийн ерөнхий газрын харьяа  алба, байгууллагуудын сургалт хариуцсан алба хаагчдын хүний эрхийн ойлголтыг нэмэгдүүлж, хүний эрхийн сургагч багшаар бэлтгэн, тэднээр дамжуулан цагдаагийн байгууллагад хүний эрхийн  боловсрол олгох үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах ач холбогдолтой юм. 

Энэхүү сургалтаар "Хүний эрхийн үндсэн ойлголт, зарчим, хүний эрхэд суурилсан хандлага", "Хүний эрхийн олон улсын гэрээг хэрэглэх нь", "Жендэрт суурилсан хүчирхийлэл ба гэр бүлийн хүчирхийлэл",  "Хүүхдийн эрх хамгаалал", "Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба цагдаагийн алба хаагчийн хөдөлмөрлөх эрх" зэрэг 10 гаруй сэдвээр Хүний Эрхийн  Үндэсний Комиссын референт, ахлах, удирдлагуудын төлөөллүүд хичээл заасан юм.