• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“ДИЖИТАЛ ШИНЖИЛГЭЭ” СУРГАЛТ, ДАДЛАГА ЭХЭЛЛЭЭ

2023-05-15
“ДИЖИТАЛ ШИНЖИЛГЭЭ” СУРГАЛТ, ДАДЛАГА ЭХЭЛЛЭЭ

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Цагдаагийн газраас Тэгү хотын цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн алба хамтран энэ онд алба хаагчдыг мэргэшүүлэх 2 удаагийн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн юм.

Энэхүү ажлын хүрээнд энэ оны 05 дугаар сарын 15-26-ны өдрүүдэд “Дижитал шинжилгээ” сургалт, дадлагыг зохион байгуулж байна.

Сургалт, дадлагын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2023.05.15/ Эрүүгийн цагдаагийн албанд зохион байгуулагдаж, нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа В.Отгонбаяр, Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Мөнхцэцэг, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван, Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.Билгүүтэй, Бүгд Найрамдах Солонгос Улсын Тэгү хотын цагдаагийн газрын төлөөлөл алба хаагчид хамрагдлаа.  

“Дижитал шинжилгээ” сургалтад Эрүүгийн цагдаагийн албанаас 10, Мөрдөн байцаах албанаас 10, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас 5, нийт 25 алба хаагч мэдлэг ур чадвараа дээшлүүлэх зорилгоор хамрагдаж байна.

“ᠳᠢᠵᠢᠲ᠋ᠠᠯ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ” ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠳᠠᠳᠤᠯᠭ᠎ᠠ ᠡᢈᠢᠯᠡᠯ ᠡ

ᠪᠦᢉᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠰᠣᠯᠤᠩᠭᠤᠰ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠠ᠋ᠴᠠ ᠲᠡᢉᠦ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠡᠨᠡ ᠣᠨ ᠳ᠋ᠤ ᠒ ᠤᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠪᠠᠷ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠰᠡᠨ ᠶᠠᠭᠤᠮ᠎ᠠ᠃

ᠡᠨᠡ ᢈᠦ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶ ᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠡᠨᠡ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠕ ᠳᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠕᠆ ᠒᠖ ᠨ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠳ ᠲᠦ “ᠳᠢᠵᠢᠲ᠋ᠠᠯ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ” ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠳᠠᠳᠤᠯᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃

ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠳᠠᠳᠤᠯᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ᠎ᠠ ᠥᠨᠦᠳᠦᠷ /᠒᠐᠒᠓᠂᠐᠕᠂᠑᠕/ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠳᠠᠵᠤ᠂ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠣᠶᠤᠨ ᢉᠡᢉᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠯᠲᠡᠰ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ᠂ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠷᠠᠩᠳᠠ ᠸ᠃ᠣᠳᠬᠠᠨᠪᠠᠶᠠᠷ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠯᠲᠡᠰ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ᠂ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠳ ᠬᠤᠷᠠᠩᠳᠠ ᠠ᠃ᠮᠥᠩᢈᠡᠴᠡᠴᠡᢉ᠂ ᠻᠢᠪᠧᠷ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠲᠡᠢ ᠲᠡᠮᠡᠴᠡᢈᠦ ᢈᠡᠯᠲᠡᠰ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ᠂ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠳ ᠬᠤᠷᠠᠩᠳᠠ ᠰᠠ᠃ᠲᠠᠶᠢᠪᠤᠩ᠂ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠬᠤ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠻᠢᠪᠧᠷ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᢈᠡᠯᠲᠡᠰ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ᠂ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠰᠢᠭᠤᠴᠢ ᠵᠤ᠃ᠪᠢᠯᠢᢉᠦᠲᠡᠢ᠂ ᠪᠦᢉᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠰᠣᠯᠤᠩᠭᠤᠰ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠡᢉᠦ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢᠳ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠳᠠᠯ᠎ᠠ᠃ 

“ᠳᠢᠵᠢᠲ᠋ᠠᠯ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ” ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠑᠐᠂ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠬᠤ ᠠᠯᠪᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠑᠐᠂ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠷ᠎ᠠ ᠲᠠᠮᠠᢈᠢ ᠲᠠᠢ ᠲᠡᠮᠡᠴᠡᢈᠦ ᠭᠠᠵᠠᠷ ᠠ᠋ᠴᠠ ᠕᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠒᠕ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ ᠤᠷ᠎ᠠ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ ᠪᠠᠨ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠳᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃

 

Эх сурвалж: https://police.gov.mn/