• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

МШУТ-ИЙН ТАЙЛАНГИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА.

2019-12-27
МШУТ-ИЙН ТАЙЛАНГИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны  Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурал Баянгол дүүрэгт байрлах “Варьете” бизнес төвд зохион байгуулагдлаа.

Тайлангийн хуралд МДШШУА-ны Захиргааны удирдлагын хэлтсийн, Д.Пандиймаа, тус төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Лхагвасүрэн, төвийн даргын зөвлөлийн гишүүд, ахмад ажилтнууд болон тус төвийн хэлтэс, тасгийн нийт 120 алба хаагч оролцлоо.

Тус төвөөс ЦЕГ, МДШШУА болон, төвийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр 2019 онд зохион байгуулсан ажил, арга хэмжээний тоймыг видео хэлбэрээр тайлагнав.

Хурлын үеэр 2019 онд хамт олноо хошуучлан идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж, улиран одож буй 2019 онд ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн ур чадвараар хамт олноо хошуучилсан дараах нэр бүхий алба хаагчдыг шагнаж, мөнгөн урамшуулал олгов.

1. “Хөдөлмөрийн аварга алба хаагч”-аар Шуурхай удирдлагын хэлтэс /103/-ийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлах ахлагч ф.Оюун

2. “Шилдэг харилцааны соёлтой алба хаагч”-аар Шуурхай удирдлагын хэлтэс /102/-ийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн дэслэгч Н.Энхчимэг

3. “Хамгийн санаачлагатай алба хаагч”-аар Техник ашиглалтын хэлтсийн програм хангамж хариуцсан инженер, цагдаагийн ахлах дэслэгч Г.Оргил

4. “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар Шуурхай удирдлагын хэлтэс /102/-ийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Насантогтох

5. “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар Шуурхай удирдлагын хэлтэс /103/-ийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн дэслэгч Б.Отгонжаргал

6. “Шилдэг мэдээлэл хүлээн авагч”-аар Шуурхай удирдлагын хэлтэс /101, 105/-ийн мэдээлэл хүлээн авагч, ахмад Ч.Сэмжид

7. “Шилдэг захиргаа, зохион байгуулалт хариуцсан алба хаагч”-аар Захиргааны удирдлагын хэлтсийн, жижүүр цагдаа цагдаагийн ахлах ахлагч Э.Бат-Эрдэнэ

8. “Шилдэг мэдээлэл, холбооны инженер”-ээр Техник ашиглалтын хэлтсийн, компьютер засварын инженер,  цагдаагийн ахлах дэслэгч Т.Гүлмира

9. “Шилдэг ерөнхий зохицуулагч”-аар Шуурхай удирдлагын хэлтэс /101, 105/-ийн ерөнхий зохицуулагч, хурандаа Б.Батсайхан

10. “Шилдэг удирдах ажилтан”-аар Шуурхай удирдлагын хэлтэс /102/-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Хишигбаатар нар шалгарлаа.

        Эрүүгийн цагдаагийн албаны баярын бичгээр 2, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн шагналаар 8, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын шагналаар 3, Монголын Залуучуудын Холбооны “Хөдөлмөрийн алдар” тэмдгээр 4, Төвийн даргын баярын бичгээр 10 алба хаагчид тус тус шагнагдлаа.

Хурлын арга хэмжээний үеэр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин, МУГЖ  Ч.Баярмаа болон ЦЕГ-ын “Сүлд” чуулгын гоцлол дуучин, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Амарболд нар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

Хурлын дараа нийт алба хаагчдад хөнгөн зууш, буфет хоолоор үйлчлэв.