• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“ДАРТС”-ЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-04-19
“ДАРТС”-ЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ  ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны алба хаагчдын дунд “Дартс”-ын аварга шалгаруулах тэмцээнийг энэ оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Статистик мэдээллийн хэлтсээс зохион байгууллаа.

Эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон багийн төрлөөр нийт 6 нэгжийн 31 алба хаагч оролцсон тус тэмцээнд эрэгтэй ганцаарчилсан төрлийн “Тэргүүн байр”-нд Мэдээллийн технологи, холбооны төвийн Мэдээлэл, технологийн хэлтсийн ахлах инженер, цагдаагийн хошууч Б.Золбоо, “Дэд байр”-нд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Техник ашиглалтын хэлтсийн инженер, цагдаагийн ахлах дэслэгч С.Төгөлдөр, “Гутгаар байр”-нд Статистик, мэдээллийн хэлтсийн архивч-бүртгэгч, цагдаагийн ахлагч С.Жавхлан нар; 

-Эмэгтэй ганцаарчилсан төрлийн “Тэргүүн байр”-нд Захиргааны удирдлагын хэлтсийн нярав, цагдаагийн дэд ахлагч М.Сумъяа, “Дэд байр”-нд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /103/-ийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлах дэслэгч М.Пүрэвдулам, “Гутгаар байр”-нд Статистик, мэдээллийн хэлтсийн архивч-бүртгэгч, цагдаагийн ахлаг ахлагч Б.Сарангэрэл; 

Мөн Холимог хосын төрөлд “Тэргүүн байр”-нд Статистик, мэдээллийн хэлтсийн баг, “Дэд байр”-нд Мэдээллийн технологи, холбооны төвийн баг, “Гутгаар байр”-нд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн баг тамирчид шалгарав.

 

---ооОоо---