Зам тээврийн ослын маягтыг Үндэсний статистикийн хорооны Арга зүйн байнгын зөвлөлөөр хэлэлцүүлэв.
Үндэсний статистикийн хорооны Арга зүйн байнгын зөвлөлийн ээлжит хурлаар тус албаны Статистик, мэдээллийн хэлтсээс хүргүүлсэн Зам тээврийн ослын албан ёсны статистикийн маягт, зааврын төслийг хэлэлцэж даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Хуралд Статистик, мэдээллийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар болон бусад алба хаагчид оролцсон байна.