• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Үндэсний статистикийн хорооны даргын зөвлөлийн хурлаар Зам тээврийн ослын маягт, зааврыг хэлэлцэж, баталлаа

2019-05-03
Үндэсний статистикийн хорооны даргын зөвлөлийн хурлаар Зам тээврийн ослын маягт, зааврыг хэлэлцэж, баталлаа

        Үндэсний статистикийн хорооны Даргын зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар Зам тээврийн ослын маягт, зааврыг хэлэлцэж, баталлаа. Хуралд тус албаны Статистик, мэдээллийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч С.Энхбаатар нар оролцлоо.

         Уг маягтаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зам тээврийн ослын тоо, түүнээс эрүүгийн хэрэг үүсгэсэн, зөрчлийн хэрэг үүсгэсэн, хэрэг үүсгэхээс татгалзсан гомдол мэдээллийн тоо, зам тээврийн осол гарсан гараг, хугацаа, байршил, замын ангилал, замын хэсэг, замын төрөл, хучилт, замын гадаргуу, онцлог, зорчих хэсгийн өргөн, үзэгдэх орчин, цаг агаар, зам тээврийн осол гаргасан яллагдагч, хүйс, насны ангиллаар, гэмтсэн хүний тоо, тээврийн хэрэгслийн аль суудалд сууж явсан, тээврийн хэрэгслийн жолооны хүрдний байрлал гэх мэт олон шинэ мэдээллийг төрөлжүүлэн гаргах юм. Мөн Тогтвортой хөгжлийн зорилтын 3.6.1-д заасан "Зам тээврийн ослын улмаас нас барсан түвшин" үзүүлэлтийг албан ёсны статистикаас гаргах боломж бүрдэж байгаа юм.