• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ЭРГҮҮЛ ХАМГААЛАЛТЫН ГАЗРААС УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-09-29
ЭРГҮҮЛ ХАМГААЛАЛТЫН ГАЗРААС УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газраас “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, өнөөгийн байдал, шийдвэрлэх арга зам” сэдэвт  уулзалт, зөвлөгөөнийг өнөөдөр /2020.09.29/ зохион байгууллаа.

Уулзалт, зөвлөгөөнд Шүүхийн ерөнхий зөвлөл,  Шүүх, Шүүхийн тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  ерөнхий газар, Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Эргүүл хамгаалалтын газрын удирдлагууд алба хаагчдын төлөөлөл оролцов.

Мөн Эргүүл хамгаалалтын газрын албан хэрэгцээнд ашиглагдаж буй хийн буу, нэг бүрийн тусгай хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн үзүүлэн гаргаж, тус газрын алба хаагчид үзүүлэх тоглолт зохион байгууллаа.

Энэ үеэр Эргүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Анхбаяр “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, өнөөгийн байдал,  шийдвэрлэх арга зам”,  Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн аюулгүй байдал, стандарт хариуцсан референт Х.Билгүүнзаяа нар илтгэл тавьсан юм. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд 9 шүүхийн барилга, байгууламжийн харуул, хамгаалалтад харуулын цагдаа нар 48 цагт 3 ээлжээр харуулын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Уулзалт зөвлөгөөний үеэр шаардлагатай орон тоог нэмэгдүүлэх, шүүхийн аюулгүй байдлыг хангах орчин үеийн тоног төхөөрөмжийг  үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, цагдан хорих байрны алба хаагч, ажилтан нарын шүүхийн байранд ажиллах нөхцлийг сайжруулах зэрэг олон асуудлыг ярилцсан юм.