• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО НЭВТРҮҮЛЭХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2023-02-13
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО НЭВТРҮҮЛЭХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Чанарын удирдлагын тогтолцоо /ISO-9001:2015/,  Мэдээллийн аюулгүй байдлын /ISO 27001:2015/ олон улсын стандартыг тус тус нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг өнөөдөр /2023.02.13/ байгууллаа.

Гэрээг Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж нар байгуулав. 

Цагдаагийн байгууллага нь дээрх олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр:  Байгууллагын ил тод байдал, эрх мэдэл, чиг үүрэг, хариуцлагын тогтолцоо сайжирч, үргүй зардал буурна. Ажлын үр дүнтэй арга барил нэвтэрч цаг хугацаа, төсөв хөрөнгө, боломжит нөөцийг хэмнэж, бүтээмж нэмэгдэнэ.  Алба хаагч, ажилтны хувьд  өөрийн ур чадвар, мэдлэгийг хөгжүүлэх боломж нэмэгдэнэ. Мөн иргэдийн хүсэж буй чанарт нийцсэн  бүтээгдэхүүн үйлчилгээг цагдаагийн байгууллагаас  түргэн шуурхай, бодитой хүргэж, мэдээлэл алдагдах, устах, халдлагад өртөх эрсдэлээс хамгаалагдах зэрэг ач холбогдолтой юм.

Эх сурвалж: https://police.gov.mn/