ОХУ-НЫ ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХАРЬЯА АКАДЕМИД СУРАЛЦАХ АЛБА ХААГЧ, СОНСОГЧДОД ЦОЛ ОЛГОХ, ТАНГАРАГ ӨРГӨХ, СУРГАЛТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа академи, их, дээд сургуулиудад 2022-2023 оны хичээлийн жилд 16 алба хаагч, сонсогч, ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийг суралцуулахаар шийдвэрлэсэн юм.
Цагдаагийн байгууллагын захиалгаар суралцах эрх авсан алба хаагч, суралцагчдад цол олгох, тангараг өргөх, сургалтын гэрээ байгуулах арга хэмжээг энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын танхимд зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа В.Отгонбаяр болон суралцагч, сонсогч, алба хаагчид оролцов.
Та бүхний эрдмийн их үйлсэд өндөр амжилт хүсье!
Эх сурвалж: https://police.gov.mn/