ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Ерөнхий мэдээлэл болон зорилго:
Цагдаагийн ерөнхий газар нь цагдаагийн байгууллагын нэгдсэн гарц дээр байрлах галт хана /firewall/ төхөөрөмжийн лиценз сунгах ажилд үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Ерөнхий шаардлага:
- Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажил гүйцэтгэсэн мэдээлэл /гэрээний хуулбар ирүүлнэ/
- Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл буюу албан ёсны дистрибьюторын сертификатын хуулбар /Нотариатаар баталгаажуулсан байх/
Бүрдүүлэх материал:
- Үнийн санал
- Байгууллагын танилцуулга
- Ажиллах боловсон хүчний чадварын дэлгэрэнгүй мэдээлэл
- Ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл
- Татварын цахим системээс авсан тодорхойлолт /өр төлбөргүй байх/
- ААН-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /Нотариатаар баталгаажуулсан байх/
- ШШГЕГ-ын тодорхойлолт
Оролцогчид саналаа 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү
Жич: Техникийн тодорхойлолт болон дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авна уу.
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Самбуугийн гудамж-18,
Цагдаагийн ерөнхий газрын “б” байр, “Мэдээллийн технологи, холбооны төв”
Холбоо барих утас: 70191412