АНУ-ын Нью-йорк хотын цагдаагийн газар VR орчин дахь ур чадвараа нэмэгдүүлсээр байна.
Нью-Йорк хотын Цагдаагийн газар бүхий л талаараа улам бүр хөгжингүй болсоор байна. АНУ-ын муж бүрт ажиллаж байгаа цагдаагийн ажилтнууд аюултай нөхцөл байдалд орох, эсэргүүцэлтэй тулгарч байдаг. Тиймээс Нью-Йорк хотын Цагдаагийн газраас алба хаагчдынхаа онцгой нөхцөл байдал бүхий тохиолдолд хариу үйлдэл үзүүлэх чадварыг дээшлүүлэх зорилгоор бодит байдалтай ижил виртуал ертөнц бүхий тусгай бэлтгэлийн өрөө бэлджээ.
Уг өрөөнд алба хаагчдыг АНУ-д ихээхэн тохиолддог зэвсэглэсэн гэмт хэрэгтэнтэй хэрхэн холбоо тогтоох, харилцах тал дээр сургадаг байна. Зэвсэглэсэн гэмт этгээдүүдтэй тэмцэх нь АНУ-ын цагдаагийн албанд маш аюултай нөхцөл байдлыг бий болгодог учраас Нью-Йоркийн Цагдаагийн газар өөрийн алба хаагчиддаа уг нөхцөл байдлын үед хэрэглэх ур чадвараа виртуал орчинд дээшлүүлэх боломжийг олгожээ. Уг хөтөлбөр нь V-armed компаниар санхүүжүүлэгдсэн бөгөөд АНУ-ын Лузианагийн их сургуулийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар бүтжээ.
Тусгай мэдрэгч бүхий удирдлагатай төхөөрөмжийн тусламжтайгаар алба хаагчид виртуал ертөнцөд тактикийн бэлтгэл хийж, онцгой байдлын үед хариу үйлдэл үзүүлэх чадвараа дээшлүүлэн, шинэ мэдлэг туршлагыг олж авдаг байна. Уг технологи нь улам бүр эрэлттэй болсоор байгаа ч цаашид ямар үр дүнд хүрэх нь одоогоор тодорхойгүй байна. Хэрвээ төсөл амжилттай болбол АНУ-ын цагдаагийн албан хаагчдын өдөр тутмын бэлтгэл болох боломжтой юм.
Эх сурвалж: fainaidea.com