• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

МОРЬТ ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

2022-06-10
МОРЬТ ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Урин дулаан цаг үргэлжилж, иргэдийн амралт зугаалгын цаг эхэлсэн. Энэ үеэр голын эрэг дагуу иргэд олноор зугаалах, архидан согтуурснаас гэмт хэрэг, зөрчилд холбогдох, гол, усны осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтэс өнөөдрөөс /2022.06.10/ “Морьт эргүүл”-ийг  ажиллуулж эхэллээ.

Морьт эргүүл нь тээврийн хэрэгслээр болон явган явах боломжгүй гэр хорооллын гудамж талбай болон голын ай сав газруудаар гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдийн дуудлага мэдээлэлд цаг алдалгүй түргэн шуурхай хүрч ажиллах, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгч ажиллах давуу талтай юм.

Шөнийн эргүүлийн хэлтсээс гэр хорооллын эмзэг цэг, байршил, бартаа саад ихтэй газарт Морьт, нохойт, явган эргүүлээр 35 чиглэлд 70 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Ингэснээр гэр хорооллын гудамж талбай болон туул голын ай сав газарт үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт буурсан эерэг үзүүлэлттэй байна.

 

Эх сурвалж: https://police.gov.mn/