• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

АЛБА ХААГЧИД МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН ШАЛГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

2022-05-04
АЛБА ХААГЧИД МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН ШАЛГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

     Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн энэ оны А/88 дугаар тушаалаар батлагдсан цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын алба хаагчдаас “Мэргэжлийн зэргийн шалгалт” авах ажлын хэсэг өнөөдөр /2022.05.04/ тус албанд ажиллалаа. 

     Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоогоор ахлуулсан ажлын хэсэг ажилласан бөгөөд бие бүрэлдэхүүнд батлагдсан удирдамж төлөвлөгөөг танилцуулан хууль, эрх зүйн мэдлэгийн түвшин тогтоох, бие бялдрын шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг шалгасан.

 

---ооОоо---