"ЦАГДАА", "ЦАГДАА ЖОЛООЧ", "ХАРУУЛЧИН" МЭРГЭЖИЛ ОЛГОХ ДАМЖААНД ХАМРАГДСАН СОНСОГЧИД ТӨГСӨЖ ЦОЛ ШАГНАГДЛАА
Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн "Цагдаа", "Цагдаа жолооч", дотоодын цэргийн "Харуулчин" мэргэжлийн дамжаанд хамрагдсан 273 сонсогчийн төгсөлтийн арга хэмжээ энэ оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дотоод хэргийн их сургуульд зохион байгуулагдлаа.
Сургалтад хамрагдсан сонсогчдыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргын тушаалаар "Цагдаа", "Цагдаа жолооч" ажлын байр /албан тушаал/-нд 79 суралцагчийг, "Дотоодын цэргийн харуулчин" ажлын байр /албан тушаал/-нд 61 иргэнийг тус тус томилж, цол олгосон юм.
Сургалтад амжилттай хамрагдаж, томилогдсон нийт алба хаагч нартаа баяр хүргэж, цаашдынх нь ажилд амжилт хүсье.
Эх сурвалж:https://police.gov.mn/