ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн салбарын хэмжээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг тодорхойлсон нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан цагдаагийн албаны өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдвэрлэх замыг тодорхойлох хэлэлцүүлгийг өнөөдөр /2021.10.06/ цахимаар зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Цагдаагийн ерөнхий газрын харьяа алба, нэгж, Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, шүүх, прокурор болон төрийн бус байгууллага, иргэний төлөөлөл оролцсон бөгөөд хэлэлцүүлгээр тодорхойлогдсон асуудал, хэрэгцээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2021 оны 50 дугаар тушаалаар байгуулсан Монгол Улсын дунд хугацааны Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн боловсруулсан “Нөхцөл байдлын шинжилгээ хийх ажлын заавар”-ын дагуу нөхцөл байдлын шинжилгээ хийх юм.
Эх сурвалж:https://police.gov.mn/