• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦАХИМ ГҮЙЛТ 2021” АРГА ХЭМЖЭЭНД АЛБА ХААГЧ, АЖИЛЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2021-03-31
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦАХИМ ГҮЙЛТ 2021” АРГА ХЭМЖЭЭНД АЛБА ХААГЧ, АЖИЛЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын тушаалаар иргэдийг биеийн тамир, спортын идэвхтэй хөдөлгөөний энгийн дасгал болох алхалт, гүйлтээр хичээллэхэд уриалах, таниулах, хүсэл, сонирхлыг бий болгох, дэмжих, хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дасгал хөдөлгөөн тогтмол хийж, бие бялдрыг чийрэгжүүлэх, эрүүл зөв амьдралын дадал хэвшилд сургах зорилгоор “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” биеийн тамирын арга хэмжээ энэ оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 28-ны өдрийг дуустал 14 хоногийн хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдсан.

Дээрх арга хэмжээ нь Коронавируст халдвар /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх зорилгоор оролцогчид STRAVA аппликейшны тусламжтайгаар цаг хугацаа, орон зай үл хамааран цахим хэлбэрээр зохион байгуулагдсанаараа онцлог байв.

“Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” арга хэмжээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 923 алба хаагч, ажилтан нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн багт оролцож, нийт 23279.5 км замыг туулсан байна.

Ийнхүү тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдыг туулсан замын дүнгээр байр эзлүүллээ.

  • Эрэгтэй ганцаарчилсан төрөл:

“Тэргүүн” байрт: Орхон аймаг дахь цагдаагийн газрын харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Жандос 754.44 км;

“Дэд” байрт: Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсийн олон нийтийн цагдаа Ө.Баясгалан 560 км;

“Гутгаар” байрт: Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын холбоо, мэдээллийн инженер, цагдаагийн ахмад Т.Ардакелди 407 км;

  • Эмэгтэй ганцаарчилсан төрөл:

“Тэргүүн” байрт: Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсийн архивч, бичиг хэргийн эрхлэгч, цагдаагийн дэд ахлагч Э.Одгэрэл 436 км;

“Дэд” байрт: Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн мэдээлэл хүлээн авагч , цагдаагийн дэслэгч Э.Буяндэлгэр 134.5 км;

“Гутгаар” байрт: Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн түр хамгаалах байрны Нийгмийн ажилтан Б.Оюумаа 118.4 км замыг тус тус туулжээ.

Тэмцээнд амжилттай оролцсон алба хаагч, ажилтнуудынхаа цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.