ГАДААД УЛСЫН ЖОЛООЧИЙН ҮНЭМЛЭХ СОЛИХ
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ ВЕНИЙН КОНВЕНЦЫН ГИШҮҮН БУС ОРНООС ОЛГОСОН ХҮЧИН ТӨГӨЛДӨР ЖОЛООДОХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХИЙГ МОНГОЛ УЛСЫН ЖОЛООДОХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХЭЭР СОЛЬЖ ОЛГОХОД ДООРХ БАРИМТ БИЧГИЙГ БҮРДҮҮЛНЭ
/ВЕНИЙН КОНВЕНЦОД НЭГДЭЭГҮЙ ОРОН/
- Тохирох хүсэлт маягтыг бөглөх
- Тухайн орны хүчин төгөлдөр үндэсний жолоодох эрхийн үнэмлэхийн /эх хувь/, түүний баталгаат орчуулга
- Гадаад паспортын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Цээж зураг /4*6/ 2 хувь
- Эрүүл мэндийн тодорхойлолт /Эмнэлгийн байгууллагын үзлэгт хамрагдсан байх/
- Жолоочийн үнэмлэхийн үнэ тушаасан баримт /Төрийн сангийн данс: 100900012520, үнэ: 12500 төгрөг/
- ЗХХД-ийн цахим шалгалт өгнө. /20 асуулттай/
Жич: Дээрх материалыг бүрдүүлэн өөрийн биеэр авч ирэх.
/Материал бүрдүүлж өгснөөс хойш ажлыг 3 хоногийн дараа шалгалтдаа орох боломжтой болно/
ГАДААДЫН ИРГЭН МОНГОЛ УЛСЫН ЖОЛООДОХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХ СОЛЬЖ АВАХ
/ВЕНИЙН КОНВЕНЦОД НЭГДСЭН ОРОН/
- Тохирох маягтыг бөглөх
- Тухайн орны үндэсний жолоодох эрхийн үнэмлэх /эх хувь/ түүний баталгаат орчуулга
- Гадаад паспорт, нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Цээж зураг /4*6/ 2 хувь
- Эрүүл мэндийн тодорхойлолт /Эмнэлгийн байгууллагын үзлэгт хамрагдсан байх/
- Жолоочийн үнэмлэхийн үнэ тушаасан баримт /Төрийн сангийн данс: 100900012520, үнэ: 12500 төгрөг/
Жич: Дээрх материалыг бүрдүүлэн өөрийн биеэр авч ирэх. /ирэх боломжгүй тохиолдолд итгэмжлэгдсэн иргэн хуулийн этгээд/
ГАДААДЫН ИРГЭН МОНГОЛ УЛСЫН ЖОЛООДОХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХЭЭ НӨХӨЖ АВАХ БОЛОН ХУГАЦАА СУНГАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
- Тохирох маягтыг бөглөх
- Монгол улсын жолоодох эрхийн үнэмлэхийн хуулбар, эсвэл лавлагаа
- Жолоочийн үнэмлэхийн үнэ тушаасан баримт /Төрийн сангийн данс: 100900012520, үнэ: 12500 төгрөг/
Жич: Дээрх материалыг бүрдүүлэн өөрийн биеэр авч ирэх.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70191515
Эх сурвалж: https://police.gov.mn/