"Хувь хүний хариуцлага" сэдэвт сургалтыг зохион байгуулав
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын хандлага, сэтгэлгээнд эерэг байдлыг төлөвшүүлж, сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулагдаж буй “Өнгө нэмцгээе-2020” нөлөөллийн аяны хүрээнд ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас хэрэгжүүлж буй “Хариуцлагатай алба хаагч” арга хэмжээний төлөвлөгөөний дагуу “Байрандаа бүү зогс” номын зохиогч, лектор Б.Мөнх-Эрдэнийг урьж “Хувь хүний хариуцлага” сэдэвт сургалтыг 2020.10.01-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын төв байрны хурлын танхимд зохион байгууллаа.