• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ, АЖИЛТНЫ ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ДЭД ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2020-10-26
“ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ, АЖИЛТНЫ ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ДЭД ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Цагдаагийн ерөнхий газрын дарга 2020 оны А/163 дугаар тушаалаар “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хөтөлбөр, төлөвлөгөө, шалгуур үзүүлэлт”-ийг баталж, анги, байгууллагуудад хүргүүлснээр энэ оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг цагдаагийн байгууллагын хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий орон тооны бус Зөвлөлийн гишүүдийг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар, хөтөлбөрт заасны дагуу цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын хэмжээнд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлыг хариуцах Дэд зөвлөлийн гишүүдийг тухайн анги, байгууллагын даргын тушаалаар тус тус томилсон юм.

Зөвлөлийн дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал удирдан хөтөлбөрийг хэрэгжүүлэх Зөвлөлийн анхдугаар хуралдааныг өргөтгөсөн байдлаар цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын Дэд зөвлөлийн гишүүдийг оролцуулан цахим хэлбэрээр зохион байгуулав.

Анхдугаар хуралдаанд цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын дарга, захирагч нар болон хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүрэг бүхий  Дэд зөвлөлийн 57 нэгжийн 436 алба хаагч хамрагдан санал, бодлоо илэрхийлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажилласнаар алба хаагч, ажилтны аюулгүй байдал хангагдаж, эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдаж, бүх шатны удирдах ажилтны манлайлал дээшилж, ажлын байрны эрсдэл буурч, алба хаагч, ажилтны ажиллах нөхцөл сайжирч, тэдний ажиллах урам зориг нэмэгдэнэ гэж цагдаагийн төв байгууллагын удирдлагын зүгээс үзэж байгаа юм. Мөн энэ үеэр хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цагдаагийн төв байгууллагаас бэлтгэсэн “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийн эмхэтгэл”-ийг танилцуулав.