• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2020-10-09
САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

"Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2020 оны III улирлын сахилга хариуцлагын зөвлөгөөн”-ийг өнөөдөр /2020.10.09/ Цагдаагийн ерөнхий газрын хурлын танхимд зохион байгуулав.

Зөвлөгөөнд тус албаны зохион байгуулалтын нэгжүүдийн 109, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Төмөр зам дахь цагдаагийн газар, аймаг, дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсийн Шуурхай удирдлагын хэлтэс, тасгийн 37 нэгжийн 360 алба хаагч цахимаар оролцлоо.

Хөтөлбөрийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Д.Гэрэлбаатар “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын сахилга, ёс зүйн байдал” сэдвээр мэдээлэл хийж, цагдаагийн хурандаа Д.Пандиймаа “Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны алба хаагчдын сахилга, ёс зүйн байдал, анхаарах асуудлууд” сэдвээр илтгэл тавив.

Зөвлөгөөний үеэр хариуцсан нэгжийн алба хаагчдын сахилга, ёс зүйн зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоож арилгах, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын талаар Булган, Дорноговь, Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газар, Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дарга нар тус тус мэдээлэл хийсэн бөгөөд төгсгөлд нь тус албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат удирдлагын манлайлал, алба хаагчдын сахилга, ёс зүй, ажил хариуцах мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр үүрэг өгөв.