• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2020-07-06
САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Тус албаны 2020 оны эхний хагас жилийн сахилга, хариуцлагын өргөтгөсөн зөвлөгөөнийг өнөөдөр /2020.07.06/ цахимаар зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Пандиймаа “Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны алба хаагчдын сахилга, хариуцлагын байдал, анхаарах асуудал” илтгэл тавьж, санал шүүмжлэл хэлэлцүүлэв.

“Хариуцсан нэгжийн алба хаагчдын сахилга, ёс зүйн зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоож, арилгах, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын талаар” сэдвээр Орхон аймаг дахь цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Н.Батнасан, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Батмөнх, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Шуурхай удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа З.Наранбаатар нар мэдээлэл хийсэн.

Зөвлөгөөний төгсгөлд албаны даргаас алба хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүйн байдалтай холбогдуулан үүрэг, ажлын чиглэл өгөв.